Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан иргэдэд мөнгөн урамшуулал болох 50 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан.
Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд 953,058 иргэн нэгдүгээр тунд хамрагдахаас 835,820 иргэнийг хамруулсан байна. Үүнээс 446,094 иргэн хоёрдугаар тундаа хамрагдсан. Орон нутагт 1,100,014 иргэн нэгдүгээр тунд хамрагдах ёстойгоос 408 мянган иргэн хамрагдсан. Үүний 117 мянга нь хоёрдугаар тундаа хамрагдсан байна.
Дархлаажуулалтын хоёр дахь тундаа хамрагдсан иргэдийн дансанд нь мөнгийг шууд оруулахаар Сангийн яам ажиллаж байна гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)