УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хөл хорио сулруулах өдөр ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нээх шийдвэр гаргасан талаараа танилцууллаа.
Тодруулбал, үзвэр үйлчилгээний газар, худалдаа үйлчилгээний байгууллагын хүн олноор цугладаг газруудын үйл ажиллагааг шат дараатай нээхээр болжээ. Түүнчлэн манай улс долоодугаар сарын 1-ээс өмнө орон даяар вакцинжуулалтаа дуусгахаар төлөвлөж буй. Тиймээс иргэдээ дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж, хэрэв вакцины хоёр дахь тундаа хамрагдвал тодорхой мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан.
Мөн маргаашаас эхлэн 65-аас дээш насныханд "Спутник-В" вакциныг хийхээр болжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (2)