Хятадад, Японы тухай ном хэвлэхийг хориглов
Хятадад, Японы
тухай ном хэвлэхийг хориглов
Японтой
хамааралтай ямар нэгэн ном болон бусад төрлийн бүтээгдэхүүн гаргахыг Хятадын
засаг захиргаанаас хоригложээ. Зүүн Хятадын тэнгист байх Шинкаку бүлэг арлаас
үүдэн маргаан дэгдээсэн учраас ийм арга хэмжээ авч байгаа бололтой хэмээн “Киодо
Цушин” агентлаг бээжингээс мэдээлсэн байна. Юуны өмнө Япон зохиолчдын ном,
Японы тухай өгүүлсэн ном хэвлэмэл бүтээгдэхүүнд энэ хориг хамааралтай болж
байгаа юм. Өнгөрсөн сард Японы засгийн газар бүлэг арлуудыг хувь хүнээс
худалдан авах болсон талаар гармагц байдал хурцадсан билээ. Үүний дараахан Хятад
даяар эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм.