Хятад вакцины эхний тун болон одоо хийж байгаа вакцин хоёр өөр талаар цахим сүлжээнд нэгэн сэрэмжлүүлэг гарсан.
Тэгвэл уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн байр сууриа албан ёсоор илэрхийллээ. Тэрбээр “Монгол улсын Засгийн газрын зүгээс ард иргэдийг цар тахлын эсрэг 4 төрлийн вакцинаар вакцинжуулж байна.
Ард иргэдийн дунд нэршилтэй холбоотой эргэлзээтэй асуудал байгаа болохоор тайлбар хийе. Бид БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP CorV буюу Вероцелл вакциныг бүртгэн авч ард иргэдээ вакцинжуулж байна. Тус үйлдвэрийн WIBP вакцинаас нэг ч тунг импортлоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.
БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн BBIBP CorV буюу бидний импортлосон Вероцелл вакцин ДЭМБ-аар тун удахгүй ойрын хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж, бүртгэн авах мэдээлэлтэй байна.
Иргэд та бүхэн маань мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсэхийн зэрэгцээ цар тахлын эсрэг гол арга хэмжээний нэг болох вакцинжуулалтандаа идэвхитэй хамрагдахыг уриалж байна” гэлээ.
Сэтгэгдэл (1)