
Хөвсгөл аймагт гарсан ой, хээрийн хоёр түймрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд бүрэн унтрааж дуусчээ.

Хөвсгөл аймагт гарсан ой, хээрийн хоёр түймрийг өнгөрсөн амралтын өдрүүдэд бүрэн унтрааж дуусчээ. Тодруулбал, тус аймгийн Ханх сумын хоёрдугаар багийн нутаг, Мунгараг хэмээх газар өнгөрсөн пүрэв гаригт гарсан ойн түймрийг Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 27 дугаар ангийн гал сөнөөгчид, орон нутгийн иргэдтэй хамтран унтраасан байна. Мөн Улаан-Уул сумын төвөөс урагш 15 км-т өнгөрсөн баасан гаригт гарсан ойн түймрийг өдөрт нь цурманд оруулж бүрэн унтраажээ. Түймрийг унтраахад өдөртөө бороо, шөнөдөө нойтон цас орж хүйтэн хоносон зэрэг цаг агаарын хүчин зүйл багагүй нөлөөлсөн аж.
Д.Ундрах 24tsag.mn