Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн даргалдаг Сонгогчийн нэрсийн
жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо энэ сарын 25-ны өдрийн 14.00
цагт Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал,
шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулна.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангийн даргалдаг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо энэ сарын 25-ны өдрийн 14.00 цагт Төрийн ордонд “Сонгогчийн бүртгэл, хяналтын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр нээлттэй сонсгол зохион байгуулна.
Нээлттэй сонсголд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, улс төрийн нам, иргэд сонгогчдын төлөөлөл оролцож сонгогчдийн нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан асуудлын талаар ярилцаж, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо солилцоно.
Б.Золбоо