УОК-ын мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр иргэдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр “Бүх нийтийн бэлэн байдал зарлаад 28 хонолоо. Бидний тооцоолсон санасан үр дүнд хараахан хүрч чадсангүй. Гэхдээ долоо лолоо хоногт гаргадаг тооцооллоор өмнөх долоо хоногоос сайжирч байгаа эерэг үзүүлэлт байгаа учраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах зэрэглэл рүү шилжиж байна. дархлаажуулалтын идэвх харьцангуй сайжирсан. Дээр нь нөөц хангалттай бүрдэн учраас орон нутагт дархлаажуулалт идэвхтэй явж байгаад иргэддээ талархлаа илэрхийлье.
Гэсэн ч хүн амын 40 хувь болсон бяцхан үрсүүдэд маань халдвар тархах эрсдэл өндөр байна.
Тиймээс хамгийн гол нь иргэд вакцинд хамрагдсан ч бай халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн мөрөх шаардлагатай байна. Үүнтэй холбогдуулан хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг ч одоогоор хатуу хорих хэвээр үлдээж байгаа.
Мөн манай улсад мутацлагдсан вирус гарсан. Үүнийг өшөө цааш нь нарийн шинжилж, өвчний хүндрэл, тархалтад нөлөөлж байна уу гэдгийг судлах шаардлагатай" гэлээ.
А.Сүх