Хятад, ОХУ,
Украин оюуны өмчийн хулгайгаараа дэлхийд тэргүүлсэн талаар “Риа Новости”
мэдээллээ. Тэдний дараа Итали, Швейцарь орсон бол өмнө нь жагсаалтад
тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байсан Канад болон Испани улсад эерэг өөрчлөлт
ихээхэн гарчээ. Тайланд энэ талаар “Эдгээр улсад оюуны өмчийг хамгаалах хууль
эрхзүйн орчинд дутуу, хомс байдаг нь Америкийн бүтээлчид, цаашлаад манай эдийн
засагт ч бүхэлд нь сөргөөр нөлөөлж байгаа” гэсэн байна. Америкийн киноны холбоо
л гэхэд бүтээлүүдийг нь интернэтээс хууль бусаар татаж авсны улмаас 58 тэрбум
ам.долларын хохирол амсчээ.