Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тэргүүлж буй Засгийн газрынхаа 100 хоногт багтаан төрийн 500 гаруй үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэж, “Цахим үндэстэн” болно гэх амлалтыг өгч байлаа. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэжээ.
Энэ дагуу “E-Mongolia” иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх төвийг өнөөдөр нээж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон албаны бусад хүн оролцлоо. Өнөөдрийн байдлаар Е-Mongolia системээс давхардсан тоогоор төрийн 1,6 сая үйлчилгээг иргэд цахимаар авчээ. Хэрвээ иргэд Е-Mongolia мобайл апп болон веб хуудаснаас өөрт хэрэгтэй үйлчилгээгээ авахад ямар нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа бол энэ төвөөр ирж үйлчлүүлэн зааварчилгаа авах боломжтой юм байна.
У.Тэргэл