Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхбат "сурталчилгаагаа" эхнэрээрээ эхлүүлэв

2021-5-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид эхнээсээ баталгаажаад буй. ХҮН "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын материалыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авч, өнгөрсөн амралтын өдөр албан ёсоор бүртгэж, үнэмлэх олгох шийдвэр гаргасан.  

Энэ даруйд тус эвслээс мэдээлэл хийж, албан бус "сурталчилгаагаа" эхлүүлсэн. 

Тодотговол, ХҮН "Зөв хүн электорат" эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат "Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшүүлэхээр дэмжсэн та бүхэнд талархаж буйгаа илэрхийлж байна. Нэг зүйлийг онцлон хэлэхэд, нэр дэвшүүлэх явц нэг намаас хальж сонгуульд оролцох боломжийг бүрдүүлж өгч байна. Монголын төрийн гурван институцэд Монголын шилдэг хүмүүсийг урьж ажиллуулж, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх болно. Намайг дэмжиж байгаа иргэд улс орныхоо төлөө ажиллаж чадах хүмүүс нэгдэж ажиллахыг хүсэж сонгож байгаа гэж бодож байна. Бид Монгол Улсыг хөгжүүлэх гарцыг хамтран зүтгэгчидтэйгээ бий болгох болно. Та бүхний итгэлийг алдахгүйн тулд бүх хүчээ дайчлан ажиллана.

Монгол Улсын төрийн тэргүүн гэдэг аль нэг намын төлөөлөл байх албагүй. Бидний хувьд Засгийн газрын өмнө орж ажил хийдэггүй, шуналгүй, хулгай хийж, худал хэлсэн түүхгүйгээр, ирээдүйг тодорхойлох зорилт тавьсан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намын үзэл баримтлалыг яагаад дэмжих болсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлана. Эрх бүхий намын тухайд байх л зүйл. Гэхдээ хэлбэр бол цаг хугацаа. Би энэ эвслийг сонгосны учир бол Монголын гурван сая хүн нийтээрээ эх орныхоо хөгжилд, нийгмийн амьдралд улс төрийн хүчний зүгээс оролцох боломжтой юм байна гэдгийг ойлгосон. Би нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог. Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай. Тиймдээ ч аль нэг намыг сонгоогүй. Иргэдийн байр суурь, хандлагаас шалтгаалж энэ эвсэлд нэгдсэн. Өнөөдөр оролцоог л тэргүүн эгнээнд тавих шаардлагатай болоод байгаа юм. Хүн бүр оролцохгүй бол гаслаад л байна. Тиймээс хүн бүрийн оролцоо чухлыг таниулахыг зорьж ажиллах болно" гэдгээ амлаад амжсан. 

Дээрх мэдээллийн дараа нэр дэвшигчийн эхнэрийн хамт гудамжаар алхаж буй зураг цахим сүлжээнд дэлгэгдэв. Энэ нь олны анхаарлыг татаж, магтаал, шүүмжлэлийн дундуур хоёр өдөр "хөвөв".

Тухайлбал, "Энэхүү гэрэл зураг нь энгийн мэт харагдах боловч барууны улстөрчдийн сонгуулийн суралталчилгааг дуурайж, хуулбарласан хувилбараар олон нийтийн тархийг угаалаа", "Сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа эхлээгүй байхад яарч сандран эхлүүллээ", "Д.Энхбатын эхнэр эгэл даруу сайхан бүсгүй", "Үлгэр дуурайлал болохоор сайхан гэр бүл юм" гэгчлэнгээр иргэд цахим орчинд байр сууриа илэрхийлж байна. 

Ямартай ч ХҮН "Зөв хүн электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат энэ мэтээр олны анхаарлыг татаж, "реклам"-аа цацаад эхлэв бололтой. 

Дашрамд өгүүлэхэд, “Форум” нэвтрүүлгээр олны танил болсон Монголын цахим технологийн анхдагч Дангаасүрэнгийн Энхбатын гэргийг Дашдаваагийн Оюунцэцэг гэдэг.  Д.Оюунцэцэг нь хуучин нийгмийн үед төлөвлөгөөний комисст ажиллаж байсан, англи, орос хэлтэй нэгэн аж. Ууланд алхагчдын “ХАЙРХАН аялагч клуб”-ийн гишүүн тэрбээр 2014 онд Кавказын ууланд оршдог далайн түвшнээс дээш 3820 метр өндөртэй Пик МНР (Монгольская Народная Республика) оргилд авиралт зохион байгуулж байсан байна.

Б.Баатар 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • hereglegch (59.153.115.27)
    odoo zugeer ch gudamjaar ywj bolohoo baijee.. Hool idwel ter egel hool idej poporloo . alhanguut mashingui ywj showdlaa ..mashintai ywbal mashinaar ywj bayarhlaa .. gereesee garahgui bol nuuts ajillagaa beldeed haragdahvui bn geed l .. heh
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (51.146.234.249)
    Олон эхнэрийнхээ алийг нь сонгох оо мэдэхгүй, Орос эхнэрээ нууж охиноороо тэргүүн хатагтай хийх шахсан Цоохор дээлтээс л дээр
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэн (192.82.70.205)
    Сайхан харагдаж байна. Нэр цэвэр, эрдэм мэдлэгтэй боловсролтой, даруу төлөв, буурь суурьтай, нүдэнд дулаахан, энгийн хүн байна.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Ард (202.55.188.35)
    Сайхан харагдаж байна. Юм ч нэг харагддаг даа. Хичээгээрэй. Багабанди гуайгаас ч хойш нэг олигтой хүн төрийн толгойд байсангүй дээ...
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Алимаа (66.205.4.66)
    Женкогийн эхнэр гэж ямар хүн байсан юм бол? Нэг орос хүүхэн байдаг л гэсэн, бүү мэд. Тэргүүн хатагтай гэж харсангүй, хөмсгөө зангидсан нэг бөхийг харсаар байгаад л 4 жил болжээ.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • мгл (66.181.177.212)
    Зүгээр л хайртай хань хажууд нь байж л таараа биз, Зөв ёс зүйтэй хүний л амьдрал Өдий насанд нь хажууд нь бйаж л дэмжинэ ш дээ Манай залуус минь Зөв хүнээ дэмжихбайлгүй дээ
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (111.199.61.97)
    yund yaaraa vee, huuli bus songuuli sh tee, ene togtoltsoog demjij baigaagaa ilerhiilj baina gej oilgoloo, MAN-n suuser
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Иргэн (66.181.161.69)
    Энэ ч бас нэг тактик. Монгол улс ямар тэргүүн хатагтайтайгаа мэдэлгүй 4 жил өнгөрч. Хувийн амьдрал нь нууц хүнээс залхаж тэргүүн хатагтайн мөрөөсөл болж байгааг мэдэж.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
    1 мин
  • Өсвөр насныханд нөхөн үржихүйн мэдлэг олгох өдөрлөг зохион байгууллаа
    25 мин
  • Улсын хэмжээнд хүнсний ногооны тариалалт 4.5 хувьтай үргэлжилж байна
    29 мин
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
    1 цаг 3 мин
  • Н.Энхбат: Өмнөговь аймаг 50 МВт-ын ДЦС-аа орон нутгийн бондоор санхүүжүүлнэ
    1 цаг 25 мин
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    1 цаг 34 мин
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
    1 цаг 38 мин
  • Д.Трампын БНХАУ-д хийж буй томоохон айлчлалаас дэлхий нийт юуг хүлээх вэ?
    1 цаг 54 мин
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
    2 цаг 8 мин
  • Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
    2 цаг 17 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд маш муу байна
    2 цаг 54 мин
  • Сэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
    3 цаг 16 мин
  • Б.Одбаяр: Долоодугаар сарын 1 гэхэд бүх зам талбайн ажлыг дуусгахаар төлөвлөн ажиллаж байна
    3 цаг 31 мин
  • О.Алтангэрэл: Ард түмнийхээ чангалсан бүсийг суллах хэрэгтэй
    4 цаг 15 мин
  • С.Цэнгүүн: Сонгууль болгоноор дундаж давхаргыг дэмжинэ гэдэг ч дэмжсэн бодлого хэзээ ч гарч байгаагүй
    4 цаг 27 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
    4 цаг 55 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    5 цаг 0 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 18 мин
  • Сүүлийн жилүүдэд Хулангийн тоо толгой эрс буурчээ
    5 цаг 24 мин
  • ЗГ: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар хэлэлцэж байна
    5 цаг 26 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК