Хоршооны тухай хууль батлагдсантай холбогдуулан хууль санаачлагч гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг “УИХ тавдугаар сарын 6-ны нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн баталсан. Энэ хуульд анх удаа хоршоог төрийн бодлого болгож дэмжлэг болгон үзэх нь зүйтэй гэж үзэж Төрийн захиргааны төв байгууллага, аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын бүрэн эрхэд тусгаж оруулж өгсөн.
Мөн хоршоог өөрийн хөрөнгөө арилжааны банкинд байршуулж, зээл авах боломжоор хангаж өглөө.
Өмнөх хуулиар гишүүдийн оруулсан хөрөнгийг гишүүдийнх нь нэр дээр бүртгэдэг. Улмаар хоршоо өөрийн хөрөнгөгүй учраас зээл авч чаддаггүй байсан юм. Энэ заалтад өөрчлөлт оруулснаар хоршоо өргөжих боломжтой болсон гэж үзэж байна. Түүнчлэн болзошгүй эрсдэлийн сан, хөглжлийн дэмжих сантай байхаар хуулиар зохицуулж өгсөн.
Нэмэгдсэн өртөгийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулж хоршооны гишүүдийнхээ түүхий эдийг ААН-үүдэд жуулчлан борлуулан бол дамжуулан борлуулах заалтад хамааруулахгүй. Өөрөөр хэлбэл, НӨАТ-аас чөлөөлөгдөх юм” гэлээ.
Б.Лхам