Коронавирусний цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тог цахилгааны төлбөрийг төрөөс хариуцаж байгаа. Тэгвэл энэ мэт иргэдийн амжиргааг дэмжсэн арга хэмжээг хэрхэн үргэлжлүүлэх эсэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариулт өгөв. Тэрбээр "Цар тахлын нөлөө буурахгүй бол долоодугаар сарын нэгэн хүртэл авсан арга хэмжээг он дуустал авч хэрэгжүүлэхээр тооцоолол хийгээд явж байгаа. Гэхдээ эдийн засгийн хувьд маш хүнд. Вакцинжуулалтын нөлөөгөөр халдварын эрсдэл буурвал гэсэн ч ямар арга хэмжээ авахаа тооцоолсон" гэлээ.
Б.Баатар