зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар хэлмэгдсэн. Эргэлзээ байсан бол би ийм итгэлтэй үг хэлж чадахгүй"

2021-5-10
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын гишүүд нь сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна.

"С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлана гэж хэчнээн жил, сонгууль болгоноор шоу хийв. Энэ хэргийн захиалагчийг хэзээ зарлах вэ" гэх сэтгүүлчийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж хариулт өглөө.

Тэрбээр "Би 2016 оны гуравдугаар сараас хойш хэлмэгдсэн иргэдийн асуудлаар хөөцөлдөж байгаа хүн. Ямар нэгэн баян тарган, эрх мэдэлтэй хүмүүсийн хойноос бус, хэлмэгдсэн гэдгийг нь маш сайн мэдэж байгаа учраас би хөөцөлдөөд байгаа юм. Монголд шударга ёс гэж байдаг юм уу, үгүй юу, хууль ёс гэж байдаг юм уу, үгүй юу гэдгийг үзэх гэж зургаан жилийн нүүрийг үзэж байна. Миний хэлсэн үгийг мушгиад байгаа юм. Би яг юу хэлсэн юм бэ гэхээр "Захиалагч гэх хүмүүсээ зарлахыг хууль хяналтын байгууллага, цагдаагаас шаардана" гэж л хэлсэн. Тэднийг захиалгаар хүн алсан гэж шийтгэчихээр нь.

2017 оны арваннэгдүгээр сард ажлаа авсан өдрийнхөө орой нь цагдаагийнхныг цуглуулаад "Та нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. Энэ хоёр хүнийг захиалгаар хүн алсан гэж шийтгэж байгаа юм бол захиалагчаа  зарла" гэдгийг хэлсэн. Гэвч хэн ч зарлаж чадаагүй.

Би захиалагч гэдэг үгийг хэрэглэхдээ "гэх" гэдэг үгийг заавал хэлдэг. Яагаад гэвэл тэр үедээ хэргийг шалгаж, мөрдсөн, шүүсэн, хянасан бүх хүн захиалагчийг нь тогтоож чадаагүй мөртлөө захиалгаар хүн алсан гээд Б.Содномдаржаа Т.Чимгээ хоёрт ял оноочихсон. 

Би сая "Өдрийн сонин"-д "Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг" гэдэг өгүүлэл нийтлүүлсэн. Энэ дотор бүх үнэнийг бичсэн. Энэ хэрэгт Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр захиалагчаар Э.Бат-Үүлийг татсан. Хамжигчаар нь Б.Булганыг татаж, 10 сар хорьсон. Тогтоож чадаагүй тавьсан. Хамтрагчаар нь А.Ганхуяг гэдэг хүнийг татсан. Мөн л тогтоож чадаагүй. Найман сар хориод сулласан. 

2016 оны есдүгээр сарын 2-нд Э.Бат-Үүлийг С.Зоригийн амь насанд халдсан гэж яллагдагчаар "нотлогдож байгаа" гэдэг үгтэйгээр татчихаад 20 хоногийн дараа "нотлогдоогүй" гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож байсан.

Ц.Амгаланбаатар гэдэг хүн 2014 оноос хойш л Э.Бат-Үүлийн талаар ярьж эхэлсэн. Ийм юм байгаа учраас би хүн хэлмэгдүүлсэн гэж тууштай тэмцэж байгаа юм. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. 

Ядаж л  Ц.Амгаланбаатар нь элдэв юм яриад байгаа бол Э.Бат-Үүлийг байцаах ёстой биз дээ. Гэтэл байцаагаагүй. Зөндөө юм байгаа. Э.Бат-Үүлийн талаар Ц.Амгаланбаатарын ярьсан бүх зүйлийг би тэр сонин дээр бичсэн. Болсон бүх зүйлийн талаар би нэг бүрчлэн юуг ч нуулгүйгээр бичсэн. Тэнд байгаа үг болгон үнэн учраас хариу юу ч хэлж чадахгүй байгаа байхгүй юу. Одоо шүүхийнхэн энэ асуудлыг яаж эцэслэн шийдэх юм. Би мэдэхгүй байна. Эргэлзээ байсан бол би ийм итгэлтэй үг хэлж чадахгүй.

2016 оны есдүгээр сард Э.Бат-Үүл Хотын дарга байхдаа "Намайг яллагдагчаар татчихлаа" гэж ярилцлага өгч байсан. Энэ үнэн шүү. 

Одоо баасан гарагт энэ хэрэгт холбогдолтой Дээд шүүхийн хурал болно. Шүүх яаж шийдэхийг харъя. Яргалсан гэдэг нь ойлгомжтой болсон. Үүнд бас нэгэн сонин зүйл байгаа. Ц.Амгаланбаатар гэдэг хүний эмээ н.Цэвэлмаа гэдэг хүн байж байгаад нас барсан. Энэ хүн, Чимгээгийн нөхөр Бямбасүрэнгийн төрсөн ээж нь. Мөн хоригдож байсан А.Ганхуягийн ээж энэ гурав төрсөн эгч дүүс. 

Ц.Амгаланбаатарын худал ярьсан зүйлийг хэрэг болгон босгох гэж хүчээр юм хийгээд сүүлд нь юм болгож чадахгүй нурсан л асуудал шүү дээ. Төрсөн эгч, дүү гурвын амьдралыг тэр чигт нь хамсан. Дорноговьд нэг нь байж байна. Нэг нь бурхан болж, нөгөө нь Эрдэнэтэд байж байна. Үнэхээр аймшигтай. Бүр анх асуудлыг ярьж эхэлж байхад л тэр мессежүүд дотор чинь үүнийг бичээд эхэлсэн. Ийм л учиртай юм" гэлээ. 

Б.Баатар 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
"Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ҮНЭН (103.26.194.206)
    НЯМДОРЖ ГУАЙ БОЛ ЭНЭ НЬ ДЭЭР БОЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ ЗӨВ БАЙГААД БАЙГАА ЮМ АА
    2021 оны 05 сарын 11 | Хариулах
  • Баянаа (185.26.153.23)
    Энэ хүн энэ хэргийн араас л гүйгээд байх юм, цаад эзэн нь илэрчих вий гээд айгаад байгаа бололтой. Шалгадаг газар нь шалгаад, гшүүх ялаа өгчихсөн ш дэ. Нямдоржид таалагдаж байж л Монголын хууль шийдвэр болох ёстой юм бна.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • ЗОЧИН (66.181.161.63)
    ДААХГҮЙ НОХОЙ БУЛУУ ХУРААНА ГЭГЧЭЭР НАСНЫ ЭЦЭСТ ИНГЭЖ МАХАА ИДЭХ ГЭЖ НӨГӨӨ УДАХГҮЙ БУРХАН БОЛОХЫГОО МЭДЭРЧ БНА ГЭЭД БАЙСАН ЯААСАНБЭ ?
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (139.5.219.86)
    nyamkaa ta prokuror bolchhsiimooo. shuuh bolchhsiimooo. tsagdaa bolchhsiimoooo???? zasgiin gazriin gishuuun shuuh erh medel ruu dairaad hereggui ddd.
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    49 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    22 цаг 29 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    22 цаг 41 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    23 цаг 53 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК