УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төв талбай дээр өлсгөлөн зарлаад зургаа хоног болж байгаа. Иргэд олон нийт тэдний эрүүл мэндэд санаа чилээгээд эхэлсэн. Тэгвэл Зам тээврийн сайд асан М.Зоригт өлсгөлөн зарлаж буй гишүүдийн эрүүл мэндэд санаа зовж байгаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Өлсгөлөн зарлаад 6 хонож байна, өмнө нь би ер тоосонгүй аж, одоо санаа зовж байна. Өчигдөр оройхон очсон, оруулсангүй.
Манай Ганибал, Батсуурь хоёр ч хүний нүдийг эгцэлж харж байгаад шууд хэлчихдэг шудрага залуус, ер нь манай нутгийнхан тийм л дээ.Ардчиллын төлөө амиа өгөхөд бэлэн залуус, залуус гэждээ одоо ч бас нас сууж эхэлсэн шүү. Эрүүл байх их чухал, амьд үлдэх илүү чухал. Санаа зовж байна, би" хэмээжээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)