Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 99
үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 76 хэргийн
эзэн холбогдогчийг олж тогтоосон байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 99 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 76 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Тус өдрүүдэд бусдын биед гэмтэл учруулах долоо, хулгайлах 20, булаах хоёр, дээрэмдэх дөрөв, залилан мэхлэх нэг, танхайрах 18 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 40 осол бүртгэгдэж, 27 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 343 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг