

Европын сэтгэл судлаачдын дүгнэлтээр эрчүүд өөрсдийгөө бэлгийн сулралд орсныг мэдсэн даруйдаа сэтгэл санааны хямралд ордог. Германы сэтгэл зүйч Михиал Шерцский “Эрчүүд үргэлж өөрийгөө баатар мэтээр төсөөлдөг. Гэхдээ тэд зарим зүйлд буулт хийж хүлээцтэй хандаж чаддаг. Гэвч тэд бэлгийн сулралтай гэж хэлүүлэх тун дургүй. Ингэж бодсон тохиолдолд эрчүүд сэтгэл санааны дарамтад ордог” гэжээ.
Төв Европын судлаачдын дүгнэлтээр өөрийгөө бэлгийн сулралтай болсныг мэдсэн эрчүүдийн 89 хувь нь сэтгэл санааны хямралд ордог аж. Гэхдээ шинжлэх ухаан асар хурдацтай хөгжиж буй энэ үед бэлгийн сулралыг эмчлэх арга олширсон учраас асуудлыг шийдэж болно.
Гэвч элдэв эм бэлдмэл хэрэглэсэн бэлгийн сулралтай эрчүүд энэхүү асуудалдаа байнга санаа зовниж явдаг аж. Тун ховор тохиолдолд бэлгийн чадавх сайжруулах бэлдмэл үйлчлэхгүй байх тохиолдол гардаг.
Д.Ундрах 24tsag.mn