Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах хүсэлтээ өгсөн байна. Тэрбээр “Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил, нэг сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа” хэмээн бичжээ. Мөн өргөдөлдөө Ардчилсан намаас гарах хүсэлтээ илэрхийлж байна. Зохих ёсоор хүлээн авч, намын гишүүнчлэлээс хасч өгнө үү хэмээжээ.
Ц.Оюунгэрэлийн хувьд АН-ын даргын сонгуульд өрсөлдөж, өвдөг шороодсон. Дараахан нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах нам доторх сунгаанд оролцож, мөн л ялагдсан юм.
У.Тэргэл
Сэтгэгдэл (9)