Энэтхэгийн
баруун хойд хэсгийн Сикким, Ассам хотод болсон үер, хөрсний нуралтын
улмаас 21 хүн амиа алджээ. Сикким хотод 16 хүн, Ассамд таван хүн хөрсний
нурангид дарагдан амиа алдсан байна.
Энэтхэгийн баруун хойд хэсгийн Сикким, Ассам хотод болсон үер, хөрсний нуралтын улмаас 21 хүн амиа алджээ. Сикким хотод 16 хүн, Ассамд таван хүн хөрсний нурангид дарагдан амиа алдсан байна. Энэтхэгт ширүүн бороо өнгөрсөн долоо хоногоос эхэлж тасралтгүй орсон аж. Ширүүн борооны гамшгаар хэдэн мянган хүн гэр орноо алдаж, таван хүн ор сураггүй алга болсон байна.
Аврах албаны хүмүүс үерт гэр орон нь живсэн, хөсрний нуралтаас болж хог хаягдал дунд гацсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Өнгөрсөн долдугаар сард Ассам хотод үерээр 70 хүн амиа алдаж байжээ.
Д.Идэр































































