Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх иргэдийн саналын хуудсыг өнөөдрөөс хэвлэж эхэллээ. Эхний ээлжид хэвлэсэн саналын хуудсыг Европын холбооны 14 улс руу маргаашаас хүргүүлэх юм байна. Учир нь, гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа иргэд тавдугаар сарын 30, 31-нд саналаа өгөх учиртай.
Өнөөдрийн байдлаар, гадаадын 30 улс, төлөөлөгчийн 45 газарт саналаа өгөхөө илэрхийлж, 7398 хүн бүртгүүлжээ.
Харин эх орондоо байгаа хоёр сая, 160 мянга, 544 сонгогч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх урьдчилан судалгаа гарчээ. Үүнээс орон нутагт 1, 1 сая, нийслэлд 1 сая 50 мянган сонгогч байгаа аж.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)