
Монголбанк өнөөдөр 28 долоо хоногтой 10.0 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 16.82% ЖДХ-ээр арилжааллаа.

Монголбанк өнөөдөр 28 долоо хоногтой 10.0 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 16.82% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2012 оны 9-р сарын 24-ны байдлаар 28 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 163.5 тэрбум төгрөг болно. 28 долоо хоногийн хугацаатай Төв банкны үнэт цаас гэдэг нь борлуулах хэмжээг нь хязгаарлан хүүгээр өрсөлдүүлэх зарчмаар арилжаалдаг 28 долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь богино хугацаат нөөцийг банк хоорондын захаас татах, банкуудын нөөцийг удирдах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгслүүдийн нэг юм. Монголбанк энэ төрлийн үнэт цаасыг 4 долоо хоногийн давтамжтайгаар банк хоорондын зах дээр тогтмол арилжаалж байна.
Д.Ундрах 24tsag.mn