Жирэмсэн
гэдэг нь мэдэгдээгүй байсан Британы цэргийн албан хаагч хүүхэд
төрүүлсний улмаас тус улсын эмч нарын баг Афганистаныг зорьсон байна.
Жирэмсэн гэдэг нь мэдэгдээгүй байсан Британы цэргийн албан хаагч хүүхэд төрүүлсний улмаас тус улсын эмч нарын баг Афганистаныг зорьсон байна. Афганистаны Бастион кемпэд хоёр хоногийн өмнө хүү төрүүлсэн эмэгтэй цэргийн нэрийг олонд зарлахаас татгалзсан байна. Эмэгтэй өнгөрсөн пүрэв гаригт төржээ.
Цэргүүд эхэндээ түүний гэдэс өвдөж байна хэмээн бодсон гэнэ. Эмэгтэй гуравдугаар сард Афганистанд ирсэн бөгөөд хүү нь хугацаанаасаа 5 сарын өмнө төрсөн аж. Гэсэн хэдий ч тус улсын Батлан хамгаалын сайд эх, хүүгийн бие сайн байгаа талаар өчигдөр мэдээлжээ.
Д.Идэр



















































