УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Дээрх хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийг зөрчиж байна. Х.Нямбаатар сайд аа, цагдаа нар таны бодлогоор улс орон даяар иргэдийг торгох кампанит ажил өрнүүлж, түүнийхээ орлогоор камер худалдаж авах ажил зохион явуулж байгааг ойлгохгүй байна.
Хоёрдугаарт, Барилгын тухай хуульд өөрчлөлт оруулна гэлээ. Энэ бол хүний орон сууцанд камер тавина гэсэн ойлголт. Хүний эрх, эрх чөлөөнд халдсан заалт яагаад оруулж ирж байна. Иргэдээ тагнан чагнах, гудамж талбайг хянах зорилгоор тавьж буй хуулийн төслөө татаж авахыг шаардаж байна” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)