Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд Төрийн дээд одон, медаль гардуулж байна.
ХӨСҮТ-ийн ахмад эмч, доктор А.Амбасэлмаад дөнгөж сая Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол олголоо. Тэрбээр энэ үеэр "Маш их баярлаж байна. Төр түмэн, хамт олон ард түмэндээ баярлалаа. Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажил нь хамт олны ажил байдаг. Энэхүү шагнал нь миний хамт олны шагнал юм. 40 орчим жил халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх салбарт ажиллаж байсан үе үеийнхэндээ баярлаж талархаж буйгаа илэрхийлье.
Дэлхий дахинд нүүрэлсэн цар тахлын вирустэй манай улс нүүр тулаад нэлээд удаж байна. Халдварт өвчний цар тахлаас бултах боломж байхгүй. Үүнтэй тэмцэх гол арга зам нь вакцинжуулалтын ажил. Удахгүй сайхан цаг ирнэ. Ард түмэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.
Б.Баатар
Сэтгэгдэл (5)