Улсын Онцгой комиссоос мэдээлэл хийж байна.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэсийн дарга Ц.Ганзориг "Улсын онцгой комиссын шуурхай штаб хуралдаж, хязгаарлагдмал, хязгаарлалттай байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээхээр боллоо. Тодруулбал дархлаажуулалтын давтан тунгаа хийлгээд 14 хоног болсон иргэдэд нээлттэй байхаар зохицуулалт хийхээр болж байна. 18 төрлийн үйл ажиллагааг 7 хоногийн зайтайгаар нээхээр болсон.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Маргаашаас буюу тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн кофе шоп, Бүх төрлийн танхимын сургалтыг 10 хүртэл хүний дүүргэлттэйгээр, Фитннес, иогийн төвүүд заалны дүүргэлт 50 хувь, Бассейны үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэйгээр нээхээр боллоо. Ингэхдээ вакцинжуулалтад бүрэн хамрагдсан, эсвэл халдвараар өвчилж, эдгэрээд 14 хоног болсон иргэдэд үйлчлэхээр зохицуулалт хийсэн" гэлээ.
Мөн тэрбээр "Энэ сарын 22-ны өдрөөс эхлээд бусад газруудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа. Гэхдээ эрсдлийг үнэлж байгаад эцсийн шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлах болно. Тухайлбал, хоол үйлчилгээний газрууд, амралт зургаалгын газруудыг нээхээр төлөвлөсөн" гэдгийг онцоллоо.
Б.Баатар