УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тогтоолын төслийг өргөн барьж байна. Бид улсын тусгай хамгаалалттай гарын ангиллыг шинэчлэн тогтоох шаардлагатай байна.
Энэ хуулийн гол зорилго нь Архангай аймгийн Тариат, Жаргалан сумдын Далтын нуруу, Шаргачны голын ай савыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан.
Байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, онцгой ач холбогдол бүхий газар нутгийг байгалийн нөөц газар болон тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байна. улсын тусгай хамгаалалтад авахаар оруулж байгаа дээрх гурван газар нутагт нэг сая гаруй мал малладаг, хүн малын төвлөрөл ихтэй, хөдөө аж ахуйн гол нутаг, аялал жуулчлалын бүс нутаг ихтэй. Голын ай сав бүхий газар юм. Эдгээрээс хамаарч дээрх гурван нутгийг улсын тухай хамгаалалттай газар нутагт авахаар болсон" гэлээ.
А.Сүх