Өнгөрсөн пүрэв гаригт Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн 1-5 дугаар ангийн 218 сурагч үдийн цайндаа хорджээ. Тиймээс ХӨСҮТ-ийн эмч үзлэг хийхэд 218 хоолны хордлогот халдварын шинж тэмдэг хөнгөн, хөнгөвтөр хэлбэрээр илэрсэн байна. Харин нэг сурагч хоолны хордлогот халдварын дунд зэргийн явцтай гэсэн оноштойгоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үлдсэн сурагчид дүүргийн болон өрхийн эмчийн хяналтад орсон байна. Тус сургуулийн гуанз “Сант нөмрөг” компанитай энэ сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд “Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ” байгуулан ажиллаж байсан байжээ . Мөн жимсний шүүсийг “Бамбууш” компанийн нарийн боовны хамт батлагдсан цэсний дагуу өгдөг байсан аж. Одоогоор хэргийг дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж, мэргэжлийн хяналтаас ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.
Б.Золбоо



















































