УОК-ын дарга С.Амарсайхан 21 аймгийн Онцгой комиссын даргатай цахимаар холбогдож, орон нутгийн иргэдийн вакцинд хамралт, аймаг тус бүрийн онцгой комисст үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцэн үүрэг чиглэл өгч байна.
Улсын хэмжээнд тавдугаар сарын 16-ны байдлаар нийт иргэдийн 86 хувийг I тунд, 31.1 хувийг II тунд тус тус хамруулаад байна.
Орон нутагт амьдарч байгаа 1.1 сая иргэнээс вакцины I тунд 857.5 мянган иргэн буюу 77 хувь, II тунд 153,7 мянган иргэн буюу 14 хувь нь хамрагдаад байна.