
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төрийн болон үйлчилгээний
байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг
үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг
дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад, зогсоолын
талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар,
Нийслэлийн цагдаагийн газарт тус тус даалгасан байна.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл төрийн болон үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80-аас доошгүй хувийг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолоор ашиглах нөхцөл бүрдүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нар, байгууллагын удирдлагуудад, зогсоолын талбайн ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Замын цагдаагийн газар, Нийслэлийн цагдаагийн газарт тус тус даалгасан байна. Хотын захирагчийн гаргасан санаачилгыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам анхлан дэмжиж, хотын соёлыг хэрэгжүүлэхэд хамт олноороо үлгэр жишээ үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн гаднах автомашины зогсоолын талбайгаа иргэд, үйлчлүүлэгчиддээ чөлөөлж өгөхөөр болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn