Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх өнөөдөр анхан шатны шүүхийн шийдвэрт гаргасан гомдлыг хянан үзээд дараах байдлаар шийдвэрлэжээ. Тодруулбал, Ардчилсан намын хяналтын дугаарыг шинээр олгосон улсын бүртгэлийн байгууллагын шийдвэрийг анхан шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт С.Эрдэнэ гомдол гаргаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар дараагийн шатны шүүхэд хандсан юм.
Тэгвэл шүүхээс өмнө гарсан захирамж хуульд нийцээгүй буюу түдгэлзүүлсэн явдал нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзээд хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх явцдаа ноцтой алдаа гаргасан гэж үзжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)