Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжид гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх хуралдаж, өмнө гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг буцаалаа.
Энэ талаар АН-ын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү “Улсын бүртгэлийн ерөнхий газрын гаргасан шийдвэрийг шүүх хүчин төгөлдөр гэдгийг сая тогтоолоо. Тиймээс энд ямар нэгэн маргаан байхгүй. Иргэн ямар ч асуудлаар шүүхэд гомдол гаргаж болно. Гэхдээ сонгууль болдгоороо болно. Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байгаа.
Тамганы эргэлзээтэй асуудлыг нь шүүх нэг мөр шийдлээ.
Өнөөдөр Улсын Дээд шүүх эцэслэн батлаагүй ч манай намын дарга М.Тулгат гэж бий. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хаа хамаагүй хүнийг авчраад толгой дээрээ залаад байж болохгүй" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)