Жааз хөгжмийн олон улсын наадам болно

Жил бүр манай улсад болдог "Их талын жааз" олон улсын хөгжмийн наадам ирэх аравдугаар сарын 2-нд эхлэх гэж байна. Энэ удаагийн наадамд Австрали, Швед, Дани, БНСУ, БНХАУ, Франц улсуудаас уран бүтээлчид оролцохоор болжээ. Наадмын нээлт аравдугаар сарын 2-нд ДБЭТ-т болох бөгөөд наадам зургаан өдөр үргэлжлэх юм байна.