Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл болон 2022 оны хөгжлийн баримт бичиг болон бусад асуудлаар хэлэлцэж байна. Эхний асуудлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 10 жилд 345 мянгаар нэмэгдэж 1.499.0 мянгад хүрчээ. Энэ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа хоёр хүн тутмын нэг нь нийслэлд амьдарч байна гэсэн үг юм. Улаанбаатар хотын эдийн засгийн 58 хувь нь үйлчилгээ, 41 хувь нь аж ахуй, үйлдвэр, 0.4 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна.
Ийнхүү хүн амын болон эдийн засгийн үйлдвэрлэлийн төвлөрлийг дагаж олон тулгамдсан асуудал гарч байна.
Тухайлбал, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зэрэг саад бэрхшээлийг арилгаж, ирээдүйд учирч болох асуудлыг урьдчилан харж шийдвэрлэх шаардлага нэмэгдэж байна. Улаанбаатар хотын иргэдийн дунд судалгаа явуулахад 45.2 хувь нь хотын авто замын түгжрэлийг бууруулах ёстой гэсэн санал хэлсэн. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, агаар хөрсний бохирдол, дулаан цахилгаан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг олон тулгамдсан асуудал байна. Эдгээрийг нэгдсэн бодлого, үе шаттайгаар Засгийн газар шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)