Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна.
Хуралдаанаар Ерөнхийлөгчийн зарлигийн төсөл болон 2022 оны хөгжлийн баримт бичиг болон бусад асуудлаар хэлэлцэж байна. Эхний асуудал болох нийслэл Улаанбаатар хотод тулгамдсан асуудлаар хотын дарга танилцууллаа.
Тэрбээр “Иргэдийн дунд социологийн судалгаа хийхэд авто замын түгжрэлийг буурууах ёсто гэж хэлсэн. Улаанбаатар хотын замын түгжрэл 78 хувийн түгжрэлтэй байна. Түгжрэлээс үүсэх алдагдсан боломжийг бид тооцож үзсэн. Тухайлбал, шатахуун, цаг хугацаа, нөөцийн үр ашиггүй хуваарилалт, агаарын бохирдлын зардал зэрэг олон улсын аргаар нь тооцож гаргасан. Өөрөөр хэлбэл, 2020 онд 2.7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдлыг улсаараа хүлээж байна.
Өнгөрсөн 10 жилийг ухраагаад үзвэл 11.8 их наяд төгрөгийг хүлээжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийн тоо 632 мянга болж нэмэгдсэн. Тиймээс автозамыг өргөтгөх, нэмэх зайлшгүй шаардлагатай. Хэрэв ямар ч өөрчлөлт шинэчлэлт хийхгүй энэ хэвээр цааш явбал 2025 он гэхэд замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машины хурд 6 км болж буурна. 2030 онд 3 км хурд руу орох тооцоо гараад байна. Багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл, дагуул хот, дэд төвүүд, сургууль, цэцэрэгийг нэмэгдүүлэх, суурин дэд бүтэц, Богд хаан төмөр зам, автозамын сүлжээг нэмэгдүүлэхэд Засгийн газрын дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)