Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот, байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Найман хувийн ипотекийн зээлийг зургаан хувь болгож бууруулсан. Энэхүү зээлийг 2020 онд 5633 хүн авсан бол энэ оны хувьд 271 тэрбум төгрөгийг Ипотекийн зээлд олгож, 3944 хүнийг хамруулсан байна.
30 хувийн урьдчилгаа төлбөрийн гаргалгааг Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сантай хамтран судалж байна. Тодруулбал, 30 хувийн урьдчилгааны 15 хувийг нь Зээлийн батлан даалтын сангаас гаргадаг болох асуудлыг судалж байна.
100 саяын байр авч байгаа хүн 30 саяыг төлж, 70 саядаа зээл авч байгаа. Зээлийн батлан даалтын сангаас 15 саяыг нь гаргачихвал иргэд 15 хувь буюу 15 саяыг төлөөд байрандаа орох боломжтой болно. Иргэдийн хувьд 70 хувь дээрээ төлөх дүн нь нэмэгдэж байгаа боловч зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, олон хүн хамрагдах боломжтой болно” гэлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)