Хүнсний ногооны үзэсгэлэн яармаг маргааш эхэлнэ

"Намрын ногоон өдрүүд 2012" дотоодын үйлдвэрийн хүнсний ногооны үзэсгэлэн яармаг маргааш эхэлнэ. Үзэсгэлэн яармагт нийслэл, орон нутгийн шилдэг үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд танилцуулах юм. Энэ үеэр импортын брэнд бүтээгдэхүүнийг ч мөн танилцуулах гэнэ. Үзэгэлэн яармаг "Мишээл экспо" төвд долоо хоног үргэлжилнэ.