Энэ сарын 22-ноос дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдсан иргэдэд түр журмаар хөдөө орон нутаг руу зорчуулахаар болсон. Ингэхдээ давтан тундаа орсон талаарх бичиг баримтаа үзүүлэн зорчих юм. Тэгвэл давтан тундаа орсон бичгээ гээсэн, гэртээ үлдээсэн бол иргэний үнэмлэхийнхээ QR кодыг уншуулан шалгуулж болох аж.
Энэ талаар Засгийн газрын ХМОНХА-ын дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудастаа "E-Mongolia Covid 19- Verify аппликейшнээр иргэний үнэмлэхийн QR хэсгийг уншиж вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг боллоо. Вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулах боломжгүй үед иргэний үнэмлэхтэйгээ байхад л болно" гэжээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)