УИХ-ын чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Хуулийн төсөлд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцож байсныг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцож, харин магадлан итгэмждэгдсэн хуль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулмйн этгээдэд хуульчаар ажилласанд тооцох албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийг батлахаар тусгалаа.
Мөн эрх зүйч мэргэжилтэй, Цэц, ХЭҮК-ийн гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн өөрөө хүсэлт гаргаж Хуульчдын холбоонд бүртгүүлснээр Хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болголоо. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн болно.
Түүнчлэн Хууль зүйн сургуулийн үндсэн ангиар бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, эчнээ оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор тусгалаа” гэлээ.