УИХ-ын чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Н.Алтанхуяг: Дэвшил гарч л байгаа юм байна. Гэхдээ өдрийн болон оройн анги гэж ялгадгаа боль. Өчигдөр би байнгын хороон дээр ярихдаа толгой сэгсрэхээс өөр юм хэлж чадсангүй.
Бакалавр суурьтай хүмүүсийг хууль зүйн чиглэлээр бэлддэггүй юм уу.
Амьдрал мэдэхгүй аравдугаар анги төгссөн хүүхдийг хуулиар сургана гэж юу байсан юм. Бусад улс орон ч ийм чиглэл рүү явсан юм байна лээ.
Х.Нямбаатар: Дэлхийн чиг хандлага мэргэшсэн хуульчдыг бий болгоход чиглэж байгаатай санал нэгдэж байна. Тэр ч утгаараа хуульчдыг бизнесийн эрх зүй, нийтийн эрх зүй цаашлаад татварын маргаан, газрын маргааны чиглэлээр төрөлжүүлэн бэлтгэх сургалтын хөтөлбөр агуулгыг оруулдаг байх зохицуулалтыг оруулж ирж байгаа. Барууны орнуудад өмнө нь их сургууль төгссөн хүмүүсийг хууль зүйн бакалавраар сургадаг. Бид хуулийн төслийг боловсруулахдаа бусад улсын жишгийг мөн судалсан.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)