УИХ-ын чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.
Б.Жаргалмаа: Эмч, хуульч хоёр хүний хувь заяаг шийддэг. Хуулийн төсөлтэй танилцсан. Тодруулах нэг зүйл байна. Эрх зүйч мэргэжлээр ажиллах, мэргэжлийн дадлага хийсэнд тооцох албан тушаалд гишүүдийн зөвлөх, туслахыг яагаад хассан юм бол. Зөвлөх, туслахууд хууль тогтоомжтой танилцах, судалгаа хийх гээд яг л хуульчийн ажлыг хийж байгаа гэж бодож байна.
Мөн төрийн албан хаагч хуульчийн хувиар албандаа ажиллаж болно. Хуульч мэргэжилтэй давуу тал болно шүү дээ.
ХЗДХ-ийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Өнөөдрийн байдлаар хууль зүйн чиглэлээр бэлтгэж байгаа хувийн болон төрийн 15 сургууль байна. Цаашид бизнес, эдийн засгийн хуульчдыг түлхүү бэлдэхээр хуулийн төсөлд тусгасан.
А.Сүх
Сэтгэгдэл (2)