УИХ-ын нэгдсэн чуулганаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
УИХ-ын гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Гэтэл цахим санал хураалтын системд өөрчлөлт оруулсан нь гишүүдийг төөрөгдүүлж, үүнээс болж саналын дүн өөрөөр гарч байна хэмээн гишүүд үзлээ. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар техникийн саатал гарсан тул чуулганы хуралдааныг түр завсарлуулъя гэснээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулаа.
У.Тэргэл