МҮЭХ-ны төлөөллүүд Нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн нэмэгдлийг цуцлахыг шаардаж, суултаа үргэлжлүүлж байна.
МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа "Нийгмийн даатгалын шимтгэлийг цалин хөлс нэмэгдээгүй байх үед татвар нэмэгдүүлээд байгаа нь төрийн бодлогын ажиллагаа буруу хандлагатай байгааг харуулж байна. Бидний зүгээс НДШ-ийн нэмэгдлийг нэгдүгээр сарын 1-ээс эхлэн тооцож зогсоох санал тавьж байгаа.
Харин Их хурлын байнгын хорооны түвшинд долдугаар сарын 1-ээс зогсоох санал явж байна. Цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жилийн иргэдийн амьжиргаа буурсан, бүтээгдэхүүний үнэ өссөн энэ үед НДШ-ийг долдугаар сарын 1-ээс биш нэгдүгээр сарын 1-ээс эхлэн царцааж зогсоох нь зүйтэй" гэлээ.
Сэтгэгдэл (1)