Хүнсний дэлгүүрүүд өнөөдрөөс эхлэн 22.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Энэ талаар Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Бүх төрлийн үйлчилгээний байгууллага өнөөдрөөс эхлэн 22.00 цаг хүртэл ажиллахаар боллоо. Мөн ирэх бямба гарагас эхлэн үйл ажиллагаагаа нээх ресторан хуучин цагаараа 00.00 цаг хүртэл ажиллана” гэлээ.
А.Сүх