Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Сүүлийн 24 цагт 6823 хүнд шинжилгээ хийхэд 629 тохиолдол батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 51247 боллоо. Үүнээс 627 нь дотоодын халдвар бөгөөд Улаанбаатар хотод 603, орон нутагт 24 тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст хүндрэлийн улмаас 66, 70, 89, 69, 33 насны иргэд нас барсан харамсалтай мэдээтэй байна.
А.Сүх