УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, Ардчилсан намд элссэн. Тэгвэл энэ талаар өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид МАН-тай нэгдэх асуудлыг хэнээс ч нуугаагүй. С.Ганбаатар гишүүнтэй ч зөвлөлдөж ярилцсан. С.Ганбаатар МАН-тай нэгдэхэд янз бүрийн асуудал байна. Тиймээс "Та бидний эвсэл"-дээ үлдэх нь зөв гэж үзэж байгаагаа хэлэхэд нь бид хүндэтгэсэн. Харамсалтай нь С.Ганбаатар маань биднээс илүү С.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн үгийг илүү сонсдог нь сая мэдэгдлээ. Журмын нөхөр учраас бид ний нуугүй ярилцдаг байсан. Гэтэл манай С.Ганбаатарт Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгч биднээс илүү нөлөөтэй юм байна гэдэг нь мэдэгдлээ. Ингэхдээ Х.Баттулга гэдэг Ерөнхийлөгчийн зохион байгуулсан Ардчилсан намд элсэн орж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж алдаа гаргасанд нь харамссан. Гэхдээ бид хувь хүний талаар ярих нь сонирхолгүй учир тэгээд орхисон" гэв.
Б.Баатар
Сэтгэгдэл (2)