УИХ-ын 2020 оны сонгуулийн будлианыг шалгаж тогтоох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг М.Тулгат даргатай АН-аас Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээ.
М.Тулгат "УИХ, Орон нутгийн сонгуульд нөлөөлсөн болох нь маш олон баримтаар дэлгэгдэж байна. Өчигдөр бидний мэдээлж байсанчлан программд халдаж захиалгатайгаар УИХ-ын гишүүдийг ялуулах үйлдэл явагдсан.
Үүнийг зургаан сар шалгаж хохирогчгүй хэрэг байна гэж хаасан. Иймээс УИХ-ын 2020 оны сонгуль, орон нутгийн сонгуульд нэр дэвшиж хохирол амссан улс төрийн намууд болон бие даагчдын төлөөллөөс бүрдсэн Онц зөвлөл байгуулахыг шаардаж байна. Мөн энэ асуудлыг тодорхой болгох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлагыг тавьж байна" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)