Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсээс үнэт металл, эрдэнийн чулуунд сорьцын шалгалт хийжээ.
Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтсээс үнэт металл, эрдэнийн чулуунд сорьцын шалгалт хийжээ. Уг шалгалтаар үнэт эдлэлүүдийг худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгж болон иргэдийн худалдаалж байгаа үнэт эдлэлүүдийг сорьцын хяналтын шинжилгээнд хамруулсан эсэх, сорьцын баталгааны тэмдгийн зөрчилтэй эсэхийг шалгасан байна.Ингээд шинжилгээнд хамрагдаагүй үнэт эдлэлүүдийг үнэт металлын сорьц тодорхойлох лабораторид шинжилгээнд оруулжээ. Уг шалгалтад “Мөнгөн завъяа-2” дэлгүүрийн 20 лангууны 2420 ширхэг мөнгөн эдлэл, 268 ширхэг алтан эдлэлийг шинжилгээнд хамруулсан байна. Улмаар дээрх үнэт эдлэлүүдэд сорьцын баталгааны тэмдэг дарж, шошго зүүн баталгаажуулсан байна.
Харин уг шалгалтаар Солонгос Улсад үйлдвэрлэсэн, иргэн Отгонбаярын худалдан борлуулж байсан 45 ширхэг алтан эдлэл 569.30-ын буюу дутуу сорьцтой гарсан тул худалдан борлуулахгүй байхаар буцаан олгожээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































