Хан-Уул дүүргийн XVII хорооны нутаг дэвсгэр буюу Туул голын эрэг дагуу газрын зөвшөөрөл олгосон асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр газар дээр нь ажиллалаа.
Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод нэмж, 0.07 га газар дахин олгохгүй. Хоёр жилийн хугацаанд ашиглана гэж газар аваад, тэр хугацаандаа ашиглаагүй бол зөвшөөрлийг цуцлах ёстой. Тэгээд ч 0.07 га газар олгоод байвал гэр хорооллын тэлэлт, түүнийг дагасан дэд бүтцийн зардал дарамт учруулж байна. Улаанбаатар хотод газар олголтыг энэ цагаас эхлэн зогсоох хэрэгтэй. Иргэдийн эзэмшиж, өмчилж байгаа газрын үнэ цэнийг өсгөхийн тулд хотод дахин газар олгож болохгүй” гэв.
Сэтгэгдэл (7)