Өнөөдөр Баянгол дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд бусдад их хэмжээний хохирол учруулсан Б.Алтангэрэл, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг нарт холбогдох шүүх хурал болж, тэднээс тус бүрээс нь 100 мянган төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил нэг сарын хорих ял оноолоо. Тэднийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар буруутгаж ялласан юм. Тэд сүлжээ байгуулан иргэдээс 69.650.000 төгрөг залилсан байна. Уг хэрэгт 40 гаруй иргэд хохирогчоор тогтоогдоод байсан билээ.
Б.Золбоо