Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан маргааш 14.00 цагт болж Хан-Уул дүүрэг дэх Найрамдалын болон Нисэхийн цагаан хаалга, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт байрлах В.И Лениний хөшөөг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахаар болжээ. Тиймээс уг хуралдаанаар дээрх байгууламжуудыг нийслэлийн өмчөөс хасах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна.


















































