Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр 10.40 цагаас эхлэн үнэмлэхийг нь гардуулж эхлэхээр болжээ. Үнэмлэхээ гардаж авсан үеэс нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.
Тодруулбал, ээлжит сунгаанд МАН-аас намын дарга У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас “Дата ком”-ын үүсгэн байгуулагч Д.Энхбат нар материалаа хүргүүлсэн билээ.
А.Сүх